Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
- Аялагч нь аялал эхлэхээс өмнө аяллын хөтөлбөртэй сайтар танилцсан байх ба аялал эхэлсэн үед хөтөлбөрт өөрчлөлт оруулах боломжгүйг анхаарах.
- Аялагч нь аяллын ахлагч, хөтөч нарын заавар зөвөлгөөг хүндэтгэн дагаж, ганц нэгээрээ салж явахгүй. Аяллын бүрэлдэхүүнээс хоцрохгүй байх, өөрийн эд зүйлээ /паспорт, мөнгө төгрөг, онгоцны билет гал тэрэгний тасалбар, бусад баримт бичиг/ зэргийг хямгадан хариуцах үүргийг хүлээж, аялал зохион байгуулагчаас зарласан аяллын маршрут, цагийн хувиарийг нарийвчилан баримтлана. Аялагч нь аяллын хөтөлбөр маршрутаас гажин, дур мэдэн аяллын багаас салан явсаны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг аялагч өөрөө хариуцна. Аяллын багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа бусад аялагч нарыг хүндэтгэн харьцах, ба тав тухыг нь алдагдуулахгүй байх.
- Аяллын өдрүүдэд хөтөлбөрт тусгагдаагүй хоол нэмэлт үйлчилгээ олон улсын болон орон нутгийн ярианы төлбөр, гаалийн татвар, илүү тээшний төлбөр гэх мэт аливаа аяллын зардалд багтсан зүйлсээс бусад зардлыг өөрөө хариуцна. Мөн өөрийн буруугаас галт тэрэг болон онгоцны тийзийг хаяж үрэгдүүлэх, онгоц, галт тэрэг, автобус хөдлөх цагаас хоцрох, үүнээс үүдэн гарах аливаа зардал, хохиролыг тухайн аялагч өөрөө хариуцна.
- Аялагч өөрийн хүсэлтээр аяллын хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээнээс татгалзсан тохиолдолд зардлыг буцаан олгохгүйг анхаарна уу.
- Аяллын явцад согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай маргалдах, хүч түрэмгийлсэн үйлдэл гаргах зэрэг хэв журмын зөрчил гаргахгүй байх ба энэхүү зөрчлөөс үүдэлтэй бусдад учирсан хохирлыг аялагч дангаар хариуцах болно.
Олон улсын нисэх онгоцоор зорчих үед анхаарах зүйлс
- Биедээ болон гар тээшинд хутга, мэс, хайчны төрөл, архи согтууруулах ундаа/хумсны хутга, лааз,шилэн сав, цаасан сав авч явахыг хориглоно.
- Зорчигч нь 20кг ачааг тээшэнд үнэгүй өгөх эрхтэй бөгөөд хэмжээ нь 20*40*55см овортой гар тээш нь 5кг-с дээшгүй 1ш-г онгоцонд үнэгүй авч явах эрхтэй.
- Өөрийн үнэт зүйл болон мөнгөн тэмдэгтээ тээшинд өгөхгүй байх.
- Аялал жуулчлалын хөтөлбөрт орсон үзвэрийн цагийг зөвхөн лавлагааны зорилгоор оруулсан болно. Замын түгжрэл, аялагч группээс хоцрох/төөрөх г.м/,үзвэрийн газрууд хаагдсан гэх мэт давагдашгүй хүчин зүйлсийн үед үзэсгэлэнт газруудын үзэх хугацаа богиносох эсвэл уртсаж болох бөгөөд бүх зүйл тухайн үеийн байдлаас цаг агаараас хамаарна.
- Цаг агаарын байдал, нислэг, замын түгжрэл, ажил хаялт, цэргийн эргэлт, төрийн эргэлт, зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөлт гарсан тохиолдолд аяллын хөтөч, аялал жуулчлалын агентлаг аяллын хөтөлбөр, аяллын дараалал, үзвэрийн цагийг цуцлах буюу тохируулна. Мөн цаг агаарын байдал бусад давагдашгүй хүчин зүйл шалтгаалж онгоц саатах эсвэл цуцлагдсан тохиолдолд аяллын агентлаг аяллыг хэвийн цааш үргэлжлүүлхийн тулд тээврийн хэрэгслийг солих эрхтэй бөгөөд энд аялагчид ямар нэгэн эсэргүүцэл байх боломжгүй. Давагдашгүй хүчин зүйлс бусад нөхцөлд үүссэн зардлыг аялагч өөрөө хариуцна.
- Зочид буудалд буухаасаа өмнө өрөөний тоног төхөөрөмж эвдэрсэн эсэх, зочид буудлын даавуу цэвэр, эд хогшил эвдэрсэн эсэх угаалгын өрөөний алчуур, ванны алчуур цэвэрхэн иж бүрэн эсэх гэх мэтийг шалгах, дутагдал гарсан тохиолдолд эхлээд зочид буудлын үйлчилгээний ажилтанд мэдэгдэнэ. Нэг удаагийн хэрэгсэл иж бүрэн эсэх, угаалгын өрөө хальтиргаатай эсэхийг анхаарах, нэг удаагийн таавчиг өмсөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь хальтирч унах эрсдэлтэй байдаг.
- Аялах үедээ өөрийн биедээ авч яваа эд зүйлсээ сайтар анхаарч алдахаас сэргийлж аюулгүй байдлаа хангах. Аяллын явцад буудлын ойролцоох хоолны газрын хувиараа жижиг худалдаа эрхлэгчдээс худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь чанарын баталгаа байхгүй.
- Хоол хүнсний ялгаа, газар орон, ус солигдсноос болж ходоод эвгүйрэх, гэдэс гүйлгэх нь хэвийн үзэгдэл юм. ( Та бүхэн үүнээс сэргийлэх эм болон өөрт хэрэгцээтэй зүйлсээ биедээ авч явна уу )
- Аяллын үед аялагчид архи уухыг хориглоно.
- БНХАУ- ын хууль, дүрэм журамыг сахин биелүүлж тухайн газар орон нутгийн ард иргэдийн соёлыг дагаж хүндэтгэх. Замдаа аяллын автобусанд сууж зорчихдоо заавал аюулгүй байдлаа хангаж бүсээ зүүж замын цагдаад торгуулахаас сэргийлнэ үү.
- Олон улсын нислэгийн тийз бичигдсэн тохиолдолд буцаах боломжгүй ба олон улсын хатуу нөхцөлтэйгээр авагддаг тул хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг буцаах боломжгүйг анхаарна уу.